Сонгуулийн үеэр АНУ-ын Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь өрсөлдөгч Жо Байденыг сонгуульд ялсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд таамагласныг шүүмжлээд, санал хураалтын үеэр Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж мэдэгдэв. Үүнээс өмнө Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийг зөрчсөнийг харуулах зорилгоор “томоохон зарга мэдүүлнэ” гэж мэдэгдсэн юм. “Хуурамч мэдээлэл хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад байнга Жо Байден Ерөнхийлөгч болно гэж үздэг юм бэ. Тэр бүү хэл тэд 2020 оны сонгуулиар манай агуу Үндсэн хуулийг хэчнээн ноцтой зөрчсөнийг манай талд харуулах боломж олгохгүй байна. Үүнд бид бэлдэж байгаа. Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ. Америкийн удирдагчийн хэлснээр, маш … Continue reading Сонгуулийн үеэр АНУ-ын Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн гэв